Monday, May 21, 2012

Навчис унана...

Гунддаггүй навч
Дэндүү уйтгартай байх
Гутлын дор хөглөрч
Дэрэн дээгүүр хийсэхгүй
Гуйвж ус налан одохгүй бас
Дэлхийг мэдрэхгүй
Уйтгартай байх...

Гуниггүй амьдрах
Дэндүү утгагүй байх
Гутлаа элэгдэхэд чамайг мартах мэт
Хэрэн хэсүүчлэхгүй
Гутрахдаа уйлж согтох гэж
Нулимсаа хундаглахгүй
Гуйхгүй чиний араас гүйхгүй
Утгагүй байх...

2012.05.17

Sunday, May 13, 2012

Gothik Lolita

Уруул чинь ямар улаахан юм бэ Лолита
Үсэн дэх жижигхэн цэцэгт малгай чинь
Үнэндээ минийхээс илүү гоё юм аа
Үзэгнээс дуссан бэхний цаасанд шингэх агшин шиг
Үл мэдэг харц чинь гэрэлд ууссан харанхуй байх аа
Уруул чинь үнэхээр улаахан юм аа Готик Лолита... 2012.5.13





Зураач Фрида Кахло
Frida Kahlo
Frida Kahlo



Wednesday, May 9, 2012

Хөөцөлдөгч 5 байх аа

Яг л надад зориулсым шиг
Сонин үгтэй
Хачин хэмнэлтэй дууг
Сонсох тусам
Хэл ирвэгнэж
Дотор шархлаж
Хоолой аргаад...
Нуруунаас татахыг хүлээж
Буруу харж суухдаа
Нууцаар гартаа шивж
Тэр аяыг нь
Хааяа амсаж үзэхэд
Бэлэн болгох гэж
Хатгана өвдөхийг үл анзаарч...

2012.05.09

Following you

Нэг л намуухан дурлалын дуу аялмаар
Нэг тийм намуухан үдшийн
Нэг л өөр дур булаасан харцыг
Нэг ч хором мартсангүй... яг тэр чигт нь
Зовхио нээсэн нүглээ юман чинээ бодолгүй
Цоо ширтсэн ичих нүүргүй харцыг
Тосож авсан энэ цээжний гүн дэх харанхуй
Тэр үдшийнх шигээр хэд ч хонов мэдсэнгүй...

Сүүдэрлэж чадаагүй шингэн сормуус чинь ч
Одоо бүхнийг гаргуунд нь гаргаад
Сүүлийн удаа дэм болон анивчихдаа
Зүрхийг минь далдын далд нуучихаар нь
Нэг мэдэхэд чиний нүдээр өөрийгөө харж
Нэг ч удаа холдоогүй бүрхэг сүүдрээ голоод
Нэг л намуухан дурлалын дуу аялангаа
Нэг тийм намуухан үдэш дэрэн дээрээ орхисоон...

2012.05.09





Tuesday, May 8, 2012

Салхи та хоёр


Салхи дагаад явахсан
Нүүрээ наагаад
Үсээ зүүгээд...

Хөнгөн шүргэлтээр уруулд чинь
Сэм хүрээд
Харахаас чинь өмнө
Амжиж хийсээд...
Бороодыг зөөж ороход нь
Биеийг чинь норгоод
Бодолд чинь хатахаас өмнө
БИ гээсээ салаад...
Шуурхад нь хамт шуураад
Шунаглаж хүзүүг чинь шимээд
Эргэж ял асуухаас чинь өмнө
Энгэрээс чинь хурдхан зугтаад...

Салхинд
Нүүрээ наагаад
Үсээ зүүгээ
Чам дээр очоод...


2012.5.7

Wednesday, April 25, 2012

Алдагдсан өдөр


Чамайг анх харсан тэр өдрийг би
Амьдарлаас алдчихсан
Чанх дээр нар төөнөж, зөөлөн салхитай ч байлуу...
Үгүй ч бил үү
Цас орж уруул норголуу
Эсвэл чи үнслүү
Чамайг би хир удаан харж зогслоо
Бүтэн өдөр үү

2012.04.25



Monday, April 23, 2012

Залхалт үгүй...


You could be my unintended
Choice to live my life extended
You could be the one, I'll always love


You could be the one who listens
To my deepest inquisitions
You could be the one, I'll always love

Sunday, April 22, 2012

Миний Ертөнц



      Би зүүний үзүүр дээр тогтож буусан зуун будааны нэгэн адил аз, эз 
хоёрыг биедээ шингээн мэндэлжээ. Хорвоог таньхуйн нүдээр харж, хотлыг танилцахуйн нүдээр ажиж, өөртөө сурахуйн ухаанаар хандаж, өрөөлд хайрлахуйн сэтгэлээр итгэж амьдарлын алтан харгуйг туулах буй за... Хором хором, цаг цаг, өдөр өдөрт хүний ертөнцийн мөн чанар, аз жаргалын утга учир, амьдрах оршихуйн үнэ цэнийг мэдэрсээр авай. Энэ бүхэн л миний ертөнцийг төлөвшүүлэх мэргэн ном гэлтэй. Тэрхүү номын хуудсуудыг эргүүлэх бүрт миний ертөнц улам бүрийд төгөлдөржсөөр байх ажээ.

      Миний ертөнцөд гэрэл цацарч, солонго татан, шувууд дуулж, шүлэг хөглөгдөн байдаг. Миний ертөнцөд аянга цахиж, аадар орж, газар хөдлөж, галав юүлж байдаг. Гагцхүү миний ертөнцийн туйл нь хайр, итгэл, үнэн, хүмүүн билээ. Миний ертөнцөд авах гээхийн хууль үйлчилдэг, миний ертөнцийг сэтгэл, ухамсрын хослол захирдаг, миний ертөнцөөс тусын хариу ялгарч, усын хариу үл ялгардаг, миний ертөнцийн эд эс бүр миний л ертөнцийнх байдаг.
Мянга мянган оддын дунд марал гялаан давтагдашгүйн адил мянга мянган хүний ертөнцөд миний л ертөнц давтагдашгүй ээ.

Thursday, April 19, 2012

Чи мэдэх үү


Чиний нүдэнд
Чиний дуу хоолойд
Чиний сэтгэхэд
Чиний сээтэгнэлд
ЧИХ тавин суусаар л...


Чиний зүгийн салхинд
Чиний зүрхний хэмнэлд
Чиний зүүсэн нүдний шилэнд
Чиний түрхсэн үнэртэнд
ЧИМЭЭГҮЙ шуналтсаар л...

Чиний надруу харах харцнаас
Чиний намбагүйхэн төрхнөөс
Чиний танхай хөгжмийн хөгнөөс
Чиний тааварлашгүй өнгөнөөс
ТААШААЛ авсаар л...

ЧИ МЭДЭХ ҮҮ

2012.4.18

Sunday, April 15, 2012

Угаачих юм сан...


Хэн тэнгэрт үүлсийг наачихваа
Наран дээр цавуудаад...
Хэзээ ч хуурч унахааргүй мэт 
Дэндүү бат бөх...
Хийсгэж орхих салхи үгүй
Хүйтэн ч биш халуун ч биш
Хиртээж орхисон цамцны минь энгэр шиг
Хаврын бүрхэг өдөр...

2012.04.15

What are words

Anywhere you are, I am near
Anywhere you go, I'll be there
Anytime you whisper my name, you'll see
How every single promise I keep
Cuz what kind of guy would I be
If I was to leave when you need me most

Wednesday, April 11, 2012

Шөнөөр...


"Шөнө" бас би ...
Бид ямар удаан болзно вэ
Шөнөжингөө болзлоо...

Wednesday, April 4, 2012

Сарнайн цэцэрлэг



Надгүй чиний цэцэрлэгт
Сарнай ургажээ 
Саяхан...

Сарнайд чи дуу аялж
Тэр аянд нь ганхаж
Санаа алдалтыг минь анзаарах сөхөөгүй
Тэврэлдэн бүжиж
Салхиар илгээмж ирэхдээ
Чиний зүгээс тэр ханхалж
Сайхан зураг хийсгэж орхиод
Чихнээс хол инээлдэж
Сая сая зуу зуун жил
Миний шуналтай замхарч
Сэхээ авахад аль хэдийн
Чи минийх биш... би ч чинийх биш

Надгүй чиний цэцэрлэгт
Сарнай ургахыг мэдсэн ч
Хүссэнгүй ээ...

2012.4.3

Wednesday, March 28, 2012

4 мөртүүд (Remember love)


Сүүлийн удаа чамайг харлаа гээд
Урагш алхах гэтэл
Сүүдэрт хөл орооцолдоод
Хөдөлж ч чадсангүй ээ...

***      ***     ***


Сормосонд чинь буусан бор шувуу шиг
Саатаж ядан дальдарсан хав хар нүд
Нүүж одохдоо намайг авч яваагүй
Нүцгэн хэдэн үүлсийн араас дэндүү удаан харсансан...

2012. 03.09

***     ***     ***

Уучлал ч үгүй ухаарал  ч үгүй
Зүгээр л зугтах гэсэндээ
Уруул чинь хацарт шүргэхэд
Зүйргүй их ичиж билээ

2012. 01

Tuesday, March 27, 2012

Олдошгүй...


Хурдны зам дээр
Дэндүү хурдан
Салхи татуулан
Давхиж явсан
Миний бодол
Чам дээр ирээд зогтуслаа...

Хав халуун
Гав ганцаар
Элсэн цөлд
Чи яг л зэрэглээ шиг
Жирэлзээд л...

Ам хатаж
Уруул өөд чинь харахад
Усан дусал бөнжигнөн
Яг л галзуу мэт 
Чамруу дайраад
Ууж орхилоо...

Гэхдээ чамайг олсонгүй ээ...

2012.03.15

Monday, March 26, 2012

Сая л өөрийгөө саналаа


Үлдэгдэл үнэнийхээ тасархайг орон дороосоо оллоо
Үнгэгдэж хуучраагүй яг хэв хэвээрээ
Өнгө алаг даашинзаар биеэ гоёж, өөрөөсөө холдоод
Үнэндээ бүүр мартаж орхиж дээ... сая л саналаа
Дээш харан нүдээ анин хэвтээд
Дэлхийн татах хүчнээс дэрээрээ бага зэрэг хөндийрөхдөө
Дээр үед тээр болгон нүүрнээсээ нуусан чамайг
Дэндүү удаан мартаснаа ... сая л саналаа

Ойрд ор хоосныг бодолгүй
Орон дээрээ өөрийгөө тээн оршилгүй
Одоотой давхцахад одоог нь мэдрэлгүй
Олон... яг үнэндээ нэг хором...өнгөрөөгөөд

Сая л саналаа...

2012.03.26

Saturday, March 24, 2012

Хөөцөлдөгч 4



Хажуугийн кафегаас

Харанхуй захиалж уусаар 
Хоолой хар
Ходоод хар...
Харин сүүлийн үед
Кафен зөөгч
Харанхуйд сар дусаах болсон
Сараар сүлсэн ундаа
Сэтгэл зурж ороод
Саяхан тольдоход
Гэрэлтэж байсан...

2012.03.23
 

Monday, March 19, 2012

Мэдэризм

Зураг Ж.Мөнхцэцэг "Толь"


Өчигдөр өмнөх шигээ

Өнөөдөр бас өчигдөр шиг

Маргааш л харин чам шиг
Магадгүй нөгөөдөр ч өнөөдөр шиг

Маргаашд л хайртай
Маргаашаас бусад нь адилхан
Өнгөгүй, амтгүй, хий хоосон
Өнөөдөр биш шиг Чи л маргааш...

2012.03.19 

Monday, March 12, 2012

Төгөлдөр хуур (орчуулгын шүлэг)

Үдшийн бүрийд, нэгэн бүсгүй надад зориулан дуу аялна... зөөлөн зөөлнөөр,
Үзтэл олон жилийн дүр зураг буцаж айсуй...
Дүнгэнэх чавхдсын чимээнээ нэгэн хүү төгөлдөр хуур дээр сууж
Дуу аялан инээмсэглэх  ээжийнхээ жижигхэн хөлийг тэврэнэ

Tuesday, March 6, 2012

Дурсамж

Уйлаагүй байхад нулимсыг минь арчсан
Урт холын зочин минь алчуурыг тань өгөхсөн
Угаагаад л...  уйлж норгоод л
Удаан... зүрхэн талын халаасандаа хадгалсаар
Учирах магад... эвхэж нандигнасаар
Уйлахаа ч одоо бүр больж би том болж...

Эвхээснийхээ ирмэгээр элэгдэж
Өндөг эсгэхээ болиод... алчуур
Инээдийх нь өнгө бүдгэрээд
Өр өвтгөхөө больчихсон... чи

2012.03.07

Sunday, March 4, 2012

Зарлал


Зураач хайж байна
Намайг зурах зураач хайж байна
Зуун жилд нэг л өөрчлөгдөх
Өнгийг
Зурж чадах зураач хайж байна
Зүрхэн дээр будаг найруулж
Сормуусаар минь бийрлэж
Зүй нь ер бусын байрлах
Зураг урлах
Зураач хайж байна
Зүүсгэл ч үгүй
Нүв нүцгэн
Өмнө чинь
Зуу зуун жил
Зуруулаад л сууя

Зураач хайж байна...
2012.03.03

Wednesday, February 29, 2012

Хөөцөлдөгч 3


Харалган салхинд цохиулж
Халуурч хэвтээд
Гурав хонолоо
Хаанаас ирсэн нь ч бүү мэд
Хаашаа одсон нь ч бүү мэд...
Хажуунаас сэрээ барьж дайраад
Хамаг юм сийччихээд
Сэрээ нь ч алга
Ором нь л амьд
Хайранчиг ээ...

2012.03.01