Аниргүй ертөнцийг цочоон байж мэндэлсэн чинь
Алаг дэлхий чиний хөгөөр дутаж байсных
Аялгуулан бүүвэй ижий чинь аялж өсгөсөн нь
Аз жаргалын дуун өлгий зэхэж байсных
Ийм л болохоор энэ хорвоод ирсэн чинь учиртай
Ижий цагаан эгшигт өнө мөнхөд сөгдөх учиртай
2011.01.16
Нэгэн найзынхаа хүсэлтээр 01 сарын 16нд мэндэлсэн хүн бүрт зориулан бичив.
No comments:
Post a Comment